Хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас, гуталыг хэрхэн хэрэглэх вэ?
- Ажлын тусгай хувцас, гутал болон хамгаалах хэрэгслэлийг зєвхєн ажлын vед хэрэглэж тэдгээрийг цэвэр, бvрэн бvтэн байлгах.
- Хувцасны зах, ханцуйг бvрэн товчилж, унжиж санжсан зvйл байж болохгvй ба хувцас нь биед нягт бариувтар таарсан байх ёстой. Yсээ алчуур, малгай дор бvрэн хийсэн байх.
- Урагдаж ханзарсан засварлах шаардлагатай гутал хувцастай, мєн хєнгєн гутал шаахай, сандаалтай ажиллахыг хориглоно.
- Нэг бvрийн хамгаалах хэрэгсэл болон тусгай хамгаалалтын хэрэгслvvдийг гvйцэтгэх ажлын тєрлєєс шалтгаалан тохируулан хэрэглэх:
- Амьсгалын эрхтэнийг хамгаалахад тоос шvvгч баг, хорт утааны баг, єєрєє аврагч баг зэргийг тэдгээрийн зориулалтын дагуу хэрэглэнэ;
- Харааны эрхтнийг хамгаалахаднvдний шил, баг, зэргийг зориулалтыy дагуу хэрэглэнэ;
- Сонсгоын эрхтнийг хэт шуугианаас хамгаалахадчихэвч хэрэглэнэ;
- Толгойг хамгаалахад – толгойноос унахгvйн тулд эрvvн доогуур оосорлох зориулалтын оосортой дуулга малгайг хэрэглэнэ.
- Гарыг хамгаалахадтєрєл бvрийн зориулалтын бээлийг хэрэглэнэ. /брезентэн, хєвєнтэй, даавуун хосолсон, хvчлээс хамгаалах гэх мэт/
- Цахилгаан гvйдэлд цохиулахаас хамгаалахад цахилгаан тусгаарлах хэрэгслvvдийг (цахилгаан тусгаарлах резинэнбээлий, резинэн гутал, дэвсгэр цахилгаан тусгаарлагч бариултай багаж ,хавчуур,штанг, гvйдэл заагч) хэрэглэнэ.
- Єндєрт ажил гvйцэтгэхэд унахаас хамгаалах тусгай зориулалтын тавцан тавиур байхгvй бол хамгаалалтын бvс,хамгаалалтын мєрєвчтэй бvс, аврах олс зэргийг ээлжийн мастер, ахлагчийн зааж өгсөн газраас бэхлэнэ.
- Нэг бvрийн хамгаалах хэрэгсэл ба хамгаалалтын хэрэгслvvдийг гvйцэтгэх ажлын аюулгvйн техникийн зааврын шаардлаганд тохируулан ашиглах.
- Цахилгаан гvйдлээс тусгаарлах хэрэгсэл, хамгаалалтын бvс аврах олс, зєєврийн модон шат зэргийг хэрэглэхийн ємнєгадна талын vзлэг хийж ашиглаж болох эсэхийг тогтоохоос гадна ээлжит туршилтын хугацаа хvчинтэй эсэхийг тэмдэг,пайзаар нь шалгана. Тэдгээрийн ээлжит туршилтыг: Цахилгаан тусгаарлах бээлийг 6 сард 1 удаа, цахилгаантусгаарлах шаахайг 6 сард 1 удаа, цахилгаан тусгаарлах бариултай багажийг 1 жилд 1 удаа, зєєврийн модон шатыг жилд 1 удаа тус тус гvйцэтгэн
Өндөрт ажиллах үеийн аюулгүйн арга хэмжээ.
- Єндєрт хийгдэх ажлуудыг зєєврийн модон шат буюу найдвартай байрлуулсан тавцан дээрээс гvйцэтгэх хэрэгтэй.
- 1,3 Метрээс 5 метр хvртэл єндєрт шал, хашлагатай талбай дээр ажил гvйцэтгэх vед тvшvvлдэг зєєврийн шат ба хамгаалах бvсийг хэрэглэнэ. Хамгаалах бvсийн тvгжээг хаана бэхлэхийг мастер зааж єгєх ёстой.
- Шатны дээд vзvvр нь бэхбат тулгуурт тулж байхаар байрлаж, єгсєж уруудахдаа гартаа багаж хэрэгсэл барьж болохгvй./багаж хэрэгсэлийг олс татлагаар буюу цvнхэнд хийж мєрєндєє бэхлэн vvрч єгсєж уруудах/
- Шатыг гулсахаас болгоомжлон vзvvрт нь тємєр хошуу (газар буюу модон шалан дээр ашиглах vед), резин жийргэвч (цутгамал, металл, чулуун шалан дээр ашиглах vед) байгааг шалгах.
- Эвдэрхий, эсвэл туршилт хийгдээгvй шат / гишгvvр хажуу тал нь цуурсан, хугарсан мєн хажуу талыг нь цоолж гишгvvрийг углуургадаагvй / хоёр хажууг нь холбож хадсан гэх мэт/ шатыг ашиглахыг хориглоно.
- Хамгаалах бvсийг хэрэглэхийн ємнє тvvний бvрэн бvтэн байдал, туршилтын хугацаа хэтэрсэн эсэхийг шалгана. Хамгаалалтын бvсийг жилд нэг удаа туршиж шалгана.
- Зєєврийн тvшvvлдэг шат 6 сард 1 удаа туршигдсан байна. Шатан дээр дараагийн турших хугацааг заасан бирк байдаг.
- 1.5 метрээс дээш єндєрт байрлалтай хоолойны хаалт тоноглуудад засвар vйлчилгээ хийхдээ зориулалтын талбай ашиглана.
- Барилгын угсардаг шат , давцан, талбай нь: бат бєх, хєдєлгєєнгvй
- Єндєрт ажиллах зорилгоор барилгын угсардаг шат, давцан болон эдгээртэй тєстэй тоноглолыг ашиглахдаа доор нь ажиглагч томилох ба орчинд нь аюулгvй ажиллагааны бvс тогтоож анхааруулах тэмдэг єлгєнє.
- Угсардаг шатан дээрээс багаж хэрэгсэл, материал бусад зvйлийг хаяхыг хориглоно. Тэдгээрийг доош унагаахгvй байрлуулна.
- Багаж хэрэгсэл, материалыг угсардаг шатан дээр гарган дээрээс буулгахдаа зориулалтын саванд хийж олс ашиглан гvйцэтгэнэ.
- Шал, давцан, угсардаг шатны талбайгаас дээш 5м єндєрт хийх ажил єндєрт гvйцэтгэх ажилд хамаарна. Эдгээр тєрлийн ажлууд нь онцгой аюултай ажилд хамаарах бєгєєд тусгай сургалт тєгссєн хvмvvс гvйцэтгэнэ.
Үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлүүд.
- Vйлдвэрлэлийн аюултай хvчин зvйл гэдэг нь тодорхой нєхцєлд ажиллагчдад нєлєє vзvvлснээс болоод гэмтээж бэртээх ба єєр гэнэтийн эрvvл мэндийн доройтолд хvргэдэг vйлдвэрлэлийн хvчин зvйл юм.
- Vйлдвэрлэлийн хортой хvчин зvйл гэдэг нь тодорхой нєхцєлд ажиллагчдад нєлєє vзvvлснээс євчлvvлэхэд хvргэх бахєдєлмєрийн чадварыг бууруулдаг vйлдвэрлэлийн хvчин зvйл юм.
Биеийн хvчний:
- Эргэх ба хєдєлгєєнт машин механизмууд (кран, тээрэм, гэх мэт)
- Үйлдвэрлэлийн тоног тєхєєрємжийн хєдєлгєєнт хэсгvvд (туузан дамжлагууд, хөвүүлэлтийн хөөсрүүлэгч, дамжуулагчийн холболтын араат дамжуулагч)
- Шилжин дамжуулагдаж байгаа тvvхий эд, бэлдэц, эд ангиуд, материалууд.
- Дулаан, усны дамжуулагч тоног тєхєєрємжvvдийн эд ангийн гадаргуугын хэт єндєр ба нам температур (уур, усны)
- Хvний биеэр дамжин єнгєрч болох богино холбоо, цахилгаан хэлхээн дэх хvчдэлийн аюултай тvвшин;
- Єндєрт ажиллах;
- Хэт ягаан туяаны єндєр тvвшин (цахилгаан гагнуурын vед нvдээ хамгаалаагvйгээс нvд гэмтэж улайх);
- Багаж хэрэгсэл, тоног тєхєєрємж, бэлдэцийн гадаргуу дээрх хурц ирмэг гvвгэр гадаргуу, барзгар гадаргуу;
- Тусгай хувцас
- Тусгай гутал
- Бээлий
- Цахилгаан гүйдлээс хамгаалах хэрэгслүүд
- Хамгаалалтын хашлага
- Хамгаалалтын бүс
- Хамгаалалтын нүлдний шил, нүүрний хамгаалалт, амны хаалтууд
- Биеийн хүчний хэт ачаалал ( хүнд гар хөдөлмөр )Хамгаалах хэрэгслүүд:
- Гар хөдөлмөрийг автоматжуулах
- Биеийн хүчний ажлын алжаал тайлах өрөөнүүд
Физикийн:
- Ажлын бүсийн агаар дахь тоос, хийн хуримтлал.
- Ажлын бvсийн агаарын єндєр, нам температур;
- Ажлын байран дахь шуугианы єндєр тєвшин;
- Доргионы єндєр тvвшин;
- Ажлын бvсийн агаарын чийглэгийн хэт их, бага хэмжээ;
- Ажлын бvсийн гэрэлтvvлэг хангалтгvй;
- Гэрэлтvvлгийн хурц гэрэл ихэссэн
- Хурц гэрэл;
- Тоос шvvгч, хушуувч, хорт хийн баг.
- Дулаан тусгай хувцас (хvйтэнд), дулаан хєшиг, халаалт
- Шуугианаас хамгаалсан чихэвч, шуугианы эсрэг бєглєє, байрны шуугиан тусгаарлагч (их шуугиантай vед)
- Нэвт салхи (тусгаарлагч) vvсгэхгvй байх
- Ажлын байрны гэрэлтvvлгийг зохицуулж, хяналт тавьж байх
- Доргионы эсрэг дэвсгэр, доргион тусгаарлагчтай тусгай гутал.
Багажтай ажиллах үеийн аюулгүйн арга хэмжээ
- Гар багажаар ажиллахад:
- Багажийг зөвхөн зориулалтын дагуу хэрэглэнэ.
- Стандартын бус буюу зургийн дагуу хийгдээгvй, налж унасан цохилууртай, мултарсан тавтай, цав зэтэртэй, цохиход салж ойчиж болох багажаар ажиллаж болохгvй.
- Цохих багажны /алх, лантуу/ сайн зvлгэгдсэн модон иш нь найдвартай бєх суусныг шалгах. Алхны шаантаг сугарсан, лантууг ишинд нарийссан хэсэгтэй талаас нь суулгасан эсэхийг шалгах
- Ан цав, сэвгvй /тvлхvvрийн амны талуудын хавтгай нь зэрэгцээ байхаас гадна хуйлагдаагvй байх ёстой/. Боолтны толгой ба эрэгний хэмжээнд тохирсон эргийн тvлхvvр хэрэглэх.
- Гар зєєврийн цахилгаан багаж нь /цахилгаан єрєм, эрэгч эрэгдэгч, зvлгэх машин/ ба зєєврийн цахилгаан багажаар ажиллагсдад зориулсан/ аюулгvйн техникийн зааврын шаардлагыг мєрдлєг болгож ажиллах хэрэгтэй.
Ачааг гараар өргөх ба зөөх жин.
- Ачааг гараар єргєх зєєхдєє тогтоогдсон хэмжээний дагуу гvйцэтгэх
- 1618 насны єсвєрийн хvvхдvvдэд: эмэгтэй 10 кгаас их бус, эрэгтэй 16 кгаас их бус.18 болон тvvнээс дээш насны хvмvvст: нэг эмэгтэй –20 кгаас дээшгvй, хоёулаа бол зєєгчийн хамт 50 кгаас дээшгvй. эрэгтэй хvнд ганцаар –50 кгаас их бус, хоёулаа 80 кгаас их бус.
- 80 кгаас хvнд ачааг энгийн хэрэгсэл /єргvvр, єнхрvvл, тэргэнцэр гэх мэт/ 500 кгаас хvнд ачааг єргєх механизмын тусламжтайгаар єргєж зєєвєрлєх
- Ачааг олон хvн гараар єргєх буулгахдаа /хаяхдаа/ мастераас энэ тохиолдолд томилсон ахлах ажилчны зєвхєн дохиогоор гvйцэтгэнэ.
- Урт хэмжээтэй ачааг / хоолой, гуулин ба бусад/ зєєхдєє бvх ачигч нар зєвхєн нэг талын мєрєн дээрээ мєрєвчлєн зєєцгєєнє.
- Хvчилтєрєгч ба хийтэй баллоныг зєєвєрлєхдєє тусгай дамнуурга буюу тэргэнцэр хэрэглэх, тэдгээрийг мєрлєх ба тусгай хэрэгслэлгvй зєєхийг хориглоно.
- Хvчил шvлттэй том шилийг зєвхєн хоёул тусгай дамнуур сагсаар зєєх ба эхлээд бариул сагсны ёроолын бат бэх, замын чєлєєтэй тэгшийг шалгаж vзнэ.
- Нурууны гэмтлээс болгоомжил:Хэрэв та ачааг буруу техникээр өргөвөл нуруугаа гэмтээж болзошгүйг анхаар!
Цахилгааны аюулгүй ажиллагаа
Цахилгаан багаж нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.
- Цахилгаан сvлжээнээс тvргэн, амархан салгагддаг, залгагддаг байх.
- Багаж нь єєрєє залгагдаж салгагдах нєхцєлгvй байх.
- Утас, кабелийг халуун, нойтон ба тостой гадаргуу болон биеттэй шууд шvргэлцэн хvргэж болохгvй.
- Цахилгаан багаж ба зєєврийн цахилгаан машин ашиглаж байгаа хvмvvсд:
- Түр хугацаагаар боловч тэдгээрийг бусад хүмүүст дамжуулан хэрэглүүлэх.
- Тэдгээрийг задлаж єєрєє ямар нэгэн засвар хийхийг;
- Цахилгаан багажны утаснаас барих, багажны эргэлдэн зvсэх хэсэгт хvрэх;
- Машин бvрэн зогсохоос ємнє ажиллаж байх vед vрдэс зоргодосыг гараар зайлуулах;
- Тємєр тоног тєхєєрємж хадгалах сав зэргийн дотор зєєврийн трансформатор болон давтамж хувиргагчийг зєєж оруулах. Зєєврийн цахилгаан машин, багажийг цахилгаан сvлжээнд залгаатай нь болон хараа хяналтгvй орхих зэргийг тус тус хориглоно.
Дараах зүйлсийг хориглоно.
- Тухайн ажлыг хийж гvйцэтгэх эрхгvй хvмvvс цахилгаан тоног тєхєєрємж дээр ямар нэгэн засварын ажил гvйцэтгэх.
- Тусгаарлагдаагvй гvйдэл дамжуулах хэсэгт хvрэх
- Хуваарилах самбар, удирдлагын самбар болон дэд єртєєний хаалгыг онгойлгох.
- Гvйдэл дамжуулагч хэсгээс хашилт хамгаалалтыг авч зайлуулах.
- Гагнуурын болон бусад цахилгаан утсан дээр гишгэх.
- Цахилгаан техникийн бус хvн тоног тєхєєрємжийн цахилгаан залгуур, удирдлагын бие ангийн ажлын горимыг єєрчлєх болон тvvнд оролцох
- Алхмын хvчдэлийн бvсэнд орвол уг бvснээс аль болохоор жижиг алхаж эсвэл нэг хєл дээрээ догонцон vсэрч гарах.
Галын аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм
- Шаталтын шинж илэрсэн ба гал гарсан тохиолдолд ажилчин бvр (утаа уугих, утааны vнэр, дулааны хэмийн ихсэлт гэх мэт) дараах vvрэгтэй:
- 584 утсаар ААБОХэлтэст нэн даруй мэдэгдэх (Энэ vед гал гарсан байрлал, мєн тvvнчлэн єєрийн овог нэрийг зайлшгvй мэдээлэх шаардлагатай)
- Зєвхєн тусгай зориулагдсан байранд тамхи татах ба амархан ноцох, шатах тослох ба арчих материалыг хадгалах байруудад, агуулахуудын талбайд мєн тэдгээр материалтай харьцах vед тамхи татах ба ил гал гаргаж болохгvй.
- Амархан ноцох шингэнvvдийг саванд дvvргэхдээ энэ ажлыг хийхэд тусгай зориулалтын байранд гvйцэтгэх.
- Амархан ноцох бодис, мєн тvvнчлэн шатах тослох материалыг зуух, түүдэг асаахад ашиглах, тэдгээрээр халсан ямар нэг гадаргууг угаахыг хориглоно.Асгарсан амархан ноцох шингэнийг хуурай болтол арчих буюу тэр дор нь элс асгаж цэвэрлэх хэрэгтэй.
- Хэрэглэсэн арчигч материалуудыг тємєр саванд хадгална. Савыг байнга цэвэрлэж байх шаардлагатай. Тос масло арчиж хаясан арчих материал єєрєє ноцох чадвартай байдгийг ямагт санацгаа.
- Цахилгаан тоног тєхєєрємжийг ашиглах vед хориглох зvйлvvд:
- Vйлдвэрлэгчийн заавар журамд нийцэхгvй, нєхцєлд ажиллах эсвэл гал гаргаж болзошгvй, гэмтэл бvхий цахилгаан аппарат багаж хэрэгсэл тvvнчилэн гэмтэлтэй болон хамгаалалтын тусгаарлах шинжээ алдсан утас болон кабель;
- Гэмтэлтэй залгуур, салгуур болон бусад цахилгаан тоноглолын хэрэгслvvдийг ашиглах;
- Цахилгаан чийдэн, гэрэлтvvлгийг цаасаар, даавуугаар болон бусад шатах материалаар ороохыг, мєн тvvнчилэнтvvний гэрлийн бvрхvvлийг авч ашиглах;
- Цахилгаан индvv, цахилгаан зуух, цахилгаан данх болон бусад цахилгаан халаагч хэрэгслийг шатдаггvйматериалаар хийсэн суурьгvй ашиглах;
- Телевизор, цахилгаан халаагч болон бусад цахилгаан хэрэгслийн хэмжvvрийг хvчдэлд залгаж удаанаар эзэнгvйорхих;
- Галын тэсрэх аюултай болон галын аюултай бvс ба агуулахын єрєєг дамжуулан кабелийн шугам, цахилгаан утсыг татах;
- Зєєврийн цахилгаан гэрэлтvvлэгч нь уян зєєлєн цахилгаан утас хэрэглэсэн, шилэн бvрхvvлээр тоноглогдсон, зvvх дэгээтэй, хамгаалалтын тємєр тортой байх ёстой.
- Дулааны тохируулагчгvй цахилгаан зуух ашиглахыг хориглоно.
- Гал унтраах vед гал унтраагуурыг (зориулалтаар нь) ус, элсийг хэрэглэ. (хайрцаг доторхи элс нь хуурай, сийрэг байх ёстой.)
- Галын анхан шатны багаж хэрэгслийг зориулалтын бус єєр зvйлд хэрэглэхийг хориглоно. (Гал унтраагуур, галын усны хоолой, хувин, хvрз, сvх, элстэй хайрцаг, устай сав.)
- Гал унтраагуурыг ашиглаж чаддаг байх, тvvний ажиллах зарчим, бvтцийг мэддэг байх.Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл
- Нvvрсхvчлийн хийн гал унтраагуур
- Нvvрс хvчлийн хийн гал унтраагуур нь тєрєл бvрийн бодис болон материалын шаталтын vед, 1000В хvртэл хvчдэлтэй цахилгаан тоноглолд, хєдєлгvvрийн дотоод шаталтын, шингэн шатахуунд гарсан галыг унтраах зориулалттай
- ОУ2, ОУ5, ОУ8 (2л, 5л, 8лийн багтаамжтай) маркийн нvvрсхvчлийн хийн гал унтраагуур нь хийцийн хувьд адил, бvхэл металл ган баллон онгойлгож хаахад зориулсан хаалт, баллон дотор орсон сифон хоолой, цас vvсгэгчийг тэлэгч хоолой, хамгаалах мембран зэргээс бvрдэнэ. Баллон дотор 170 атмийн даралт хvртэл шахсан нvvрсхvчлийн хий дvvргэгдсэн байна.
- Ажиллах зарчим: Даралттай нvvрсхvчлийн хий сифон хоолойгоор дамжин тэлэгч хоолойд орон цасанцар хэлбэрийн массыг vvсгэн (нvvрсхvчлийн давхар исэл ууршиж орчны температур багасаж цасанцар хэлбэрийн масс vvснэ.) Галын голомтыг бvрхэн хvчилтєрєгчийг тусгаарлаж тэнд хvйтэн орчин vvсч галыг унтраана.
- Нvvрсхvчлийн галын хорыг ажиллуулах (ОУ2)
- Гал унтраагчыг авч галын голомтруу аваачин лацыг аван чиглүүлэгч хоолойг галын голомтруу чиглүүлэн түгжээг мулталж ажиллуулах хөшүүргийг атгана.10.11.6 Гал унтраагч ажиллаж байх vед тэлэгчийг (чиглvvлэгч хоолойг) нvцгэн гараар барьж болохгvй. Учир нь хэт хvйтэн
- температур vvсч тэлэгчийг ихээр хєргєдєг тул гараа хєлдєєж болзошгvй. Гал унтраагч 23 метрийн зайд 50 сек ажиллана.
- Нvvрсхvчлийн хий ямарч шаталтыг дэмждэггvй, цахилгаан гvйдэл дамжуулдаггvй учир уг гал унтраагчийг 1000 хvртэл вольтийн хvчдэл бvхий цахилгаан утас,цахилгаан тоног тєхєєрємж гэх мэт агааргvй шатдаг бодисоос (жишээ нь: целлулоид) бусад бvх тєрлийн галын голомтыг унтраахад хэрэглэж болно.
- Нунтаг гал унтраагч ОПУ5, ОПУ10.
- Нунтаг гал унтраагуурыг 1000 В хvртэл хvчдэлтэй цахилгаан тоноглолд болон хатуу бодис, шингэлэгч бодис, амархан гал авалцан шатах нефть бvтээгдхvvний шаталтын vед гарсан галыг унтраахад хэрэглэнэ.
- Ажиллах зарчим: Даралттай нvvрсхvчлийн хий (азот) хоолойгоор дамжин гал унтраагуурын их биеийн доод хэсэгт очиж илvvдэл даралтыг vvсгэнэ. Энэ vед нунтаг бодис сифон хоолойгоор дамжин хийн даралтын нєлєєгєєр чиглvvлэгч хоолойгоор гадагш шахагдан гарч галын голомтыг хvчилтєрєгчєєс тусгаарлаж бvрхэн галыг унтраана. Галын хушуу (чиглvvлэгч хоолой) бvхий хааж нээх тєхєєрємжийг атган нунтаг унтраагчийг тодорхой хэмжээгээр єгч болно.
- Галын хортой ажиллах дvрэм.
- Галын хорыг халагч хэрэгслийн шууд нєлєєлгvй газар, нарны гэрэл шууд тусахгvй газар байрлуулна.
- Нунтаг галын хороор цахилгаан тоног тєхєєрємжид гарсан галыг унтраахад 35 секундын зайтайгаар цэнэгийгхувиар єгнє.
- Шатаж буй цахилгаан тоног тєхєєрємжийн ойролцоо 1 м зайд гал унтраагуурыг аваачихгvй байх
- Гал унтраагуурын цэнэгийн урсгалыг салхины чиглэлийн дагуу чиглvvлэх
- Нvvрсхvчлийн гал унтраагуурын чиглvvлэгч хоолойг нvцгэн гараар барьж болохгvй. Учир нь хэт хvйтэн температур vvсч тэлэгчийг ихээр хєргєдєг тул гараа хєлдєєж болзошгvй (70С)
0 comments:
Post a Comment